Японтой холбоотой бүгдийг GTN Mongolia-с
Making Your Stay in Japan Great.





GTN Mongolia компани нь Япон улсын Global Trust Networks (GTN) компаний албан ёсны салбар компани бөгөөд Япон улсыг зорьж буй хэн бүхэнд хэрэгтэй үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Бид Япон хэлний богино хугацааны сургалтаас эхлээд Япон хэлний багш орчуулагчийн бакалаврын хөтөлбөр, ХХҮЕГ-тай хамтарсан Япон улсад тусгай ур чадвартай ажилтанаар ажиллах иргэдийн Япон явахын өмнөх сургалтыг хэрэгжүүлдэг. Мөн Япон улсад сурч ажиллахыг хүссэн залуучуудад зөвлөгөө өгөх, Япон явахаас өмнөх болон очсоны дараах бүх төрлийн дэмжлэг туслалцааг үзүүлдэг болно. Бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэл, сонирхол, чадвар, хэлний мэдлэг зэрэгт үндэслэн хүн бүрт тохирсон карьер зөвлөгөөг өгч, таны ЗОРИЛГО-ын хөтөч болно.
Service
Үйлчилгээний танилцуулга
Япон хэлний хөтөлбөрүүд
Мэргэжлийн өндөр түвшний багш хамт олон Япон хэлний чанартай, цогц сургалтыг танд санал болгож байна.
Япон улсад суралцах
Японы улсын хэлний бэлтгэл болон коллежд элсэн сурахад дэмжлэг, зөвлөгөө үзүүлнэ.
Япон улсад ажиллах
Япон улсад сурч, ажилласан туршлагатай карьер зөвлөхүүд таны хүсэл сонирхол, чадварт үндэслэн Японы сайн компанид ажилд ороход тань бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.
Бусад үйлчилгээ
Япон улсруу явах гэж байгаа болон эргэн ирсэн хүмүүст зориулсан үйлчилгээнүүд.
News
Мэдээ
2026.01.08
🚀 ХЭЛ СУРАХ ТУСАМ ТАНЫ ОРЛОГО НЭМЭГДЭНЭ! 🇯🇵 N5-ААС N3 ХҮРТЭЛХ ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ 📚 Яагаад манай сургалтыг сонгох ёстой вэ? ✨ Цагийн Уян Хатан Байдал: Танхим + Онлайн хосолсон → хүссэн цагтаа, хаанаас ч суралцах боломжтой. 📘 Бүх Түвшнийг Хамарсан: N5–N3 хүртэл цогц хөтөлбөртэй. 🗣️ Практик Сургалт: Зөвхөн дүрэм биш! Өдөр тутмын хэрэглээ, соёл, жинхэнэ амьдралд ашиглах чадварууд. 🎯 Түвшин ба Сургалтын Хэлбэр: 🟩 N5 – Танхим + Онлайн 👉 Японы хэлний анхны алхам, бат бөх суурь тавина. 🟦 N4 – Зөвхөн Онлайн 👉 Хөнгөн яриа, энгийн унших чадварыг сайжруулна. 🟪 N3 – Онлайн + E-learning 👉 JLPT, JLCT N3 шалгалтад мэргэжлийн түвшинд бэлтгэнэ. 🔗 Бүртгэлийн линк: https://forms.gle/YJpkcyXaMvCRnBnz7 📍 Хаяг: МУИС-ийн 2-р байрны урд, Bluemon төв, 11 давхар, 1104 тоот 📞 Холбоо барих: 77226671, 80226671
2026.01.07
🇯🇵✨ 2026 оны 7-р сард Японд сурах уу? Тэгвэл энэ боломжийг БҮҮ алдаарай! 👀🔥 GTN Mongolia-аас 💥 СУПЕР УРАМШУУЛАЛТАЙ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ зарлагдлаа! 🎁 ЧАМД ЗОРИУЛСАН 5 БЭЛЭГ 👯♂️ Найзтайгаа бүртгүүлбэл – орчуулгын 10% OFF 💻 Онлайн хичээл – FREE 💸 GTN тэтгэлэг – 500К–1 САЯ₮ 🎒 Welcome Kit – Японд очоод шууд хэрэгтэй 📱 SIM карт – 3 САР ҮНЭГҮЙ 📍 Хот, хөдөө хамаагүй 👉 онлайнаар бүртгүүлнэ 👉 ОДОО бүртгүүлэх: 🔗 https://forms.gle/2SuVXPzhqeWEQRyU7 📞 7722-6671 | 8022-6671 🚀 Япон хэл + Япон амьдрал = Ирээдүйгээ #BOOST #ЯпондСуралцах #GTNMongolia #Zaluus #StudyInJapan #ХэлнийБэлтгэл
2026.01.07
🇯🇵✨ Буцаан олголт авахад хугацаа байдгийг мэдэх үү? ⏰ Хугацаагаа алдалгүй GTN Mongolia-аас шаардлагатай мэдээллээ аваарай! 💬 Дэлгэрэнгүйг чатаар 📞 эсвэл утсаар холбогдон лавлаарай. ☎️ 7722-6671 | 8022-6671 📍 МУИС-ийн 2-р байрны урд 🏢 Бльюмон төв, 11 давхар, 1104 ✈️🇯🇵 Японтой холбоотой үйлчилгээ – нэг дороос
2026.01.06
🇯🇵 Япон улсад суралцах гэж буй оюутнуудад зайлшгүй мэдэх 10 зөвлөгөө Японы боловсролын орчин нь сахилга бат, хариуцлага, соёлын өндөр шаардлагатай байдаг. Иймд суралцахаар төлөвлөж буй оюутнууд дараах зөвлөгөөг анхаарах нь зүйтэй. 📌 Зөв бэлтгэл = Амжилттай суралцах эхлэл 1️⃣ 🗣️ Япон хэлний мэдлэгээ сайжруулах Сургалт болон өдөр тутмын амьдралд дасан зохицоход япон хэл зайлшгүй шаардлагатай. Суурь ярианы чадвар нь суралцах үйл явцыг илүү үр дүнтэй болгоно. 2️⃣ ⏰ Цаг баримтлах дадал хэвшүүлэх Японд цаг баримтлах нь хариуцлага, хүндлэлийн илэрхийлэл болдог. Хичээл, уулзалт, ажилд хоцрохгүй байх нь чухал. 3️⃣ 📏 Дүрэм, журам чанд мөрдөх Олон нийтийн дэг журам, хог ангилалт, нийтийн тээврийн соёл нь суралцах орчны салшгүй хэсэг юм. 4️⃣ 💴 Санхүүгийн төлөвлөгөө гаргах Амьдрах зардал харьцангуй өндөр тул сар бүрийн орлого, зардлыг нарийн тооцоолох шаардлагатай. 5️⃣ 📄 Бичиг баримтаа бүрэн, зөв бүрдүүлэх Оршин суух үнэмлэх, оюутны карт, эрүүл мэндийн даатгалыг байнга шалгаж, хүчинтэй байлгах нь зүйтэй. 6️⃣ 🎎 Японы соёлыг хүндэтгэх Харилцааны даруу байдал, бусдыг сонсох соёлд дасан зохицох нь хамт олонтойгоо зохицон суралцахад тустай. 7️⃣ 👨🏫 Багш, ахмад хүнийг хүндлэх Боловсролын байгууллагад багшийн байр суурь өндөрт тооцогддог тул харилцаанд онцгой анхаарах шаардлагатай. 8️⃣ 🧑🍳 Цагийн ажлыг зөв сонгох Сургалтад саад учруулахгүй, хэлний чадварыг нэмэгдүүлэх боломжтой ажлыг сонгох нь зүйтэй. 9️⃣ 🏥 Эрүүл мэнддээ анхаарах Суралцах явцад ядрах, стрессдэх эрсдэлтэй тул эрүүл мэндийн даатгалаа зөв ашиглаж, амралтаа зохицуулах хэрэгтэй. 🔟 🌏 Хариуцлагатай, зөв хандлагатай байх Гадаадад суралцаж буй оюутан нь өөрийгөө төдийгүй эх орноо төлөөлдөг тул хариуцлагатай байх нь чухал.
2026.01.03
01 САРЫН JLCT ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ӨГӨГЧИДИЙН АНХААРАЛД: 📍 Шалгалтын огноо: 2026 оны 01 сарын 11-ны (Ням гариг) 📍 Шалгалтын байр: МУИС-н 2-р байрны урд Бльюмон төв 11 давхарт 1104, 1105 тоотод болно. ✅ Шалгалтад ирэхдээ: 🔹Иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт (эх хувь) 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ (эх хувь) 🔹Шалгалтын бүртгэлийн хуудасны эх хувийг шалгалтын өдрөө шалгалтын байранд ирээд шууд аваад ороорой. 🔹Харандаа (HB, H) баллуур зэргийг авч ирнэ үү. ‼️ Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын байранд ирсэн байх шаардлагатай. Хоцорсон тохиолдолд шалгалтын дундуур орох боломжгүй болохыг анхаарна уу. Танд амжилт хүсье!
Features
Бидний онцлог, давуу тал

Япон улсад компанитай
Манай төв компани Япон улсад байдаг ба танд Японд очсоны дараа ч туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн Япон улсад амьдрахад зайлшгүй хэрэг болдог бүх төрлийн үйлчилгээг гадаад иргэдэд үзүүлдэгээрээ онцлогтой.

Чадварлаг, туршлагатай баг хамт олон
Манай хамт олон бүгд Япон улсад сурч ажилласан туршлагатай бөгөөд танд хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх болно.

Япон хэлийг сурах хамгийн сайн орчин
Та тав тухтай сурах орчинд, өөрийн хүссэн түвшний Япон хэлний мэдлэгийг мэргэжлийн өндөр түвшний, туршлагатай багш нараар заалгах боломжтой.
Youtube
Япон хэлний хичээл, японд суралцаж ажиллахыг хүсэгчдэд зориулсан зөвлөгөө болон GTN Mongolia-н зүгээс хүргэдэг бүх төрлийн үйлчилгээнүүдийг бичлэг хэлбэрээр хүргэж байна.
Шинэ бичлэг
Podcast
Япон улсад сурч, ажиллаад эх орондоо эргэн ирж, амжилттай яваа хүмүүсийн сонирхолтой яриаг подкаст хэлбэрээр хүргэж байна.
Шинэ бичлэг













